Судалгааны үр дүнгээ дэлхий нийттэй хуваалцах нь судалгааны салбарын тань хөгжилд оруулж буй хувь нэмэр, ажил мэргэжлийн ахиц дэвшлийн гол түлхүүр мөн. Гэхдээ олон тооны эрдэм шинжилгээний сэтгүүлүүдээс зөв сэтгүүлээ хэрхэн сонгож, улмаар сонгосон сэтгүүлдээ хэр итгэж чадах вэ? Судалгааныхаа үр дүнг хэвлэх эрдэм шинжилгээний сэтгүүлийг сонгохдоо доорх зөвлөмжүүдийг мөрдөнө үү.

Та өөрийн судалгаагаа эрдэм шинжилгээний баталгаатай сэтгүүлд хэвлүүлэх гэж байна уу?
Энэ нь таны бүтээлд нийцэх эрдэм шинжилгээний сэтгүүл мөн үү?
- Дэлхий даяар маш олон судалгаанууд хэвлэгдсээр байна.
- Долоо хоног бүр шинээр сэтгүүлүүд төрөн гарч байна.
- Хэвлэн нийтлэгч нарын хууль бус, хуурмаг үйлдэлийн талаарх мэдээлэл улам бүр нэмэгдсээр байна.
- Хэвлүүлэх сэтгүүлээ сонгоход тань туслахуйц сүүлийн үеийн удирдамж, зааварыг олоход бэрхшээл байна.
- Та бүтээлээ хэвлүүлэхээр судалж буй эрдэм шинжилгээний сэтгүүлээ хэр тохиромжтой, илтгэлтэй гэж бодож байна вэ?

Доорх жагсаалт танд эрдэм шинжилгээний баталгаатай сэтгүүлийг сонгоход тусална.
Та болон таны хамтрагч нар тус сэтгүүлийн талаар урьд өмнө нь мэдэх үү?
- Тус сэтгүүлд хэвлэгдсэн ямар нэг судалгааны бүтээлийг та уншиж байсан уу?
- Тус сэтгүүлд хэвлэгдсэн сүүлийн бүтээлүүдийг олж авахад хялбархан байв уу?
Эрдэм шинжилгээний сэтгүүлтэй холбоо тогтоох, нэмэлт мэдээллийг олж авахад хялбар байдаг уу?
- Сэтгүүлийн нэр нь вэб сайт дээр тодорхой байна уу?
- Сэтгүүлийн холбоо барих утас, имайл буюу цахим шуудан, бусад мэдээллээр холбоо тогтоох боломжтой эсэх?
- Сэтгүүлд хөндлөнгийн ямар төрлийн шүүмж (peer review) хийгдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?
- Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад бүтээлүүд нь зарим хайлтын системүүд, үйлчилгээнүүдэд индекслэгдсэн үү? Жишээлбэл: /Таны хэрэглэж байсан/
Бүтээл хэвлүүлэхэд авч байгаа төлбөрийн мэдээлэл ойлгомжтой байдаг уу?
- Сэтгүүлийн сайт дээр ямар хэмжээний төлбөр, хэзээ авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл байна уу?
Та сэтгүүлийн редакцийн зөвлөлийг хүлээн зөвшөөрч байна уу?
- Та сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүдийн талаар өмнө нь сонсож байсан уу?
- Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүд нь өөрсдийн вэб сайт дээр сэтгүүлийн талаарх мэдээлэл оруулсан байна уу?
Сэтгүүл нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн санаачилгууд болон байгууллагуудын гишүүн эсэх?
- Хэвлэн нийтлэгчийн ёс зүйн хороо (COPE) -д гишүүнээр элссэн эсэх?
- Эрдэм шинжилгээний нээлттэй (open access) сэтгүүл бол Directory of Open Access Journals (DOAJ)-ийн жагсаалтанд багтсан байна уу?
- Хэрэв эрдэм шинжилгээний нээлттэй (open access) сэтгүүл бол Open Access Scholarly Publishers’ Association (OASPA) гишүүнээр элссэн эсэх?
- INASP-ийн Онлайн сэтгүүлүүдийн платформууд (Бангладеш, Балба, Шри Ланка, Төв Америк, Монгол-MongoliaJOL болон Африкийн онлайн сэтгүүлүүд-AJOL)–ын аль нэг дээр тус сэтгүүл байна уу?
- Сэтгүүл нь бусад байгууллагуудын гишүүнээр орсон эсэх?

Хэрвээ та доорх асуултуудад “тийм” гэж хариулж чадах бол:
Та асуултуудыг бүгдийг хянаж үзээд бүх асуултанд эсвэл ихэнх хэсэгт “тийм” гэсэн хариулт өгч байвал бүтээлээ илгээж болно.
- Таны сонгосон сэтгүүл нь салбарын эрдэмтэн, судлаач нартай өрсөлдөхүйц нэр хүндээ дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлэхүйц аль эсвэл таны бүтээлээс эшлэл авах боломжийг нэмэгдүүлэх боломжтой эсэх.
- Та судалгаагаа тус сэтгүүлд хэвлүүлэх нь таны ирээдүйд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хувийн имижээ нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэхүйц байх.
- Таны бүтээл хялбархан хайгдах, индекслэгдсэн, архивлагдсан байх.
- Таны бүтээлийг тухайн хэвлэлийн шаардлагад нийцүүлж хянан засварлахыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
- Зөвхөн энэ бүгдийн дараа л та бүтээлээ илгээх ёстой.
Translated by Gantulga L, Chairman of the Board, Mongolian Libraries Consortium. Email: gantulga@mongolianlibraries.org.mn or cybermon@gmail.com
Edited by Ph.D., Khatanbold O, Scientific Secretary, Institute of Philosophy, Mongolian Academy of Sciences. Email: khatanboldo@gmail.com
This translation was published in October 2017.